
Онцлох үзвэрүүд
- Шанхай Диснейлэнд
- Дорнын Сувд цамхаг
- Усан онгоцны аялал
- Юу цэцэрлэгт хүрээлэн
- Нанжин гудамж, Шанхайн Бунд
- Нислэг
- Шууд нислэг
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.
Өдөр тутмын хөтөлбөр
6 өдөр 5 шөнөШууд нислэгтэй🏨 Vienna International Hotel
Өдөр 1
Улаанбаатар – Шанхай
13:00-ийн нислэгээр нисч 16:45-д Шанхайд бууна. Халуун рашаан цогцолбор руу явж, буфет оройн хоол идээд амарна.
🍽 Хоол: – / – / орой буфет
Өдөр 2
Шанхайн зэрлэг амьтны хүрээлэн
Пудун дүүрэгт 153 га талбайтай Shanghai Wild Animal Park — тусгай машинаар аялах бүс, 10,000 гаруй ховор амьтан.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 3
Дорнын сувд – Хуанпу мөрөн – Нанжин гудамж
468 м өндөр Дорнын сувд цамхаг, Хуанпу мөрөнөөр завиар зугаалга, Юй цэцэрлэг (гаднаас), Нанжин гудамж. Оройн хоолны дараа Bund-ээр зугаална.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 4
Шанхай Диснейлэнд
Бүтэн өдөр Диснейлэндэд: Enchanted Storybook Castle, Fantasyland, Adventure Isle, Treasure Cove, Tomorrowland, шоу, парад.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 5
Шанхай — чөлөөт өдөр
Худалдааны төвүүдээр орох, орон нутгийн хоол амсах, хотын гудамжаар алхах — хүссэнээрээ.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 6
Шанхай – Улаанбаатар
08:00-ийн нислэгээр нисч Улаанбаатарт 12:00-д бууна.
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 3,290,000₮ |
|---|---|
| Хүүхэд 1.2–1.4м | 2,890,000₮ |
| Хүүхэд 1.2м-ээс доош | 2,590,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Шанхай – Улаанбаатар 2 талын нислэг
- 33 суудалтай аяллын автобус
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, хоол
- Зочид буудал (Vienna International Hotel)
- Хөтөч, орчуулагч
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Өрөөнд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Шанхай одоо
≈ +11°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХот ба шоппингЧүнчин хот
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,950,000₮-с
Дэлгэрэнгүй →