Аялал төлөвлөх
Чүнчин хот
← Бүх аялал

Хятад

Чүнчин хот

Дэлхийд онцгойрсон уулын хот — Эрээнээс шууд нислэгтэй.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

7 шөнө / 8 өдөр

Нэг хүний үнэ

1,950,000₮-с

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Усан онгоцоор шөнийн гэрэлт хотыг тольдох
  • Уул, барилга дундуур өнгөрдөг өвөрмөц метро
  • 240+ төрлийн амьтантай амьтны хүрээлэн
  • Далайн аквариум, Outlet Mall шоппинг
  • Гадаа талбайн усан парк
Нислэг
Эрээн, Жинин эсвэл Хөх хотоос нислэг

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 5/09, 5/16, 5/23, 5/30 (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

8 өдөр 7 шөнөГазар + дотоод нислэг (Эрээн, Жинин эсвэл Хөх хотоос)

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)

    15:30-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.

  2. Өдөр 2

    Замын-Үүд – Эрээн – Хөх хот

    07:20-д хил нэвтэрч Эрээнд өдрийн хоол (нэмэлт 40¥). Хөх хот руу 420 км (~5 цаг). Оройн хоолны дараа буудалдаа амарна.

    🍽 Хоол: – / – / орой

  3. Өдөр 3

    Хөх хот – Чүнчин (нислэг)

    12:00 хүртэл чөлөөт цаг. 15:00-д Чүнчин рүү нисч 17:40-д хүрэлцэн ирж буудалдаа байрлана.

    🍽 Хоол: өглөө / – / –

  4. Өдөр 4

    Уулын метро – Амьтны хүрээлэн

    Буудлаас 600 м-т уул, барилга дундуур өнгөрдөг алдарт метронд сууна (тасалбар багтсан). Үдээс хойш Хятадад 3-т ордог, 240 гаруй зүйлийн амьтантай амьтны хүрээлэн (тасалбар багтсан).

    🍽 Хоол: өглөө / – / –

  5. Өдөр 5

    Чөлөөт цаг – Шөнийн усан онгоцны аялал

    Өдөр чөлөөтэй. 16:30-д оройн хоолонд цуглана. Дараа нь усан онгоцоор голын дагуу хотын төв, гүүр, гэрэлт шөнийн үзэмжийг 60 минут тольдоно.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  6. Өдөр 6

    Далайн аквариум – Outlet Mall

    Далайн аквариумд зочилно. Үдээс хойш Outlet Mall худалдааны төвөөр шоппинг хийнэ.

    🍽 Хоол: өглөө / – / –

  7. Өдөр 7

    Чүнчин – Хөх хот – Эрээн – Замын-Үүд

    06:30-д Хөх хот руу нисч ~09:00-д бууна. Эрээн рүү явж хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.

    🍽 Хоол: онгоцонд / – / –

  8. Өдөр 8

    Улаанбаатар

    09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн (5/09, 5/16)1,950,000₮
Том хүн (5/23, 5/30)2,050,000₮
Хүүхэд 2016–2023 он, оргүй (5/09, 5/16)1,650,000₮
Хүүхэд 2016–2023 он, оргүй (5/23, 5/30)1,750,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (тасалгаат)
  • Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
  • Хөх хот – Чүнчин – Хөх хот дотоод нислэг
  • Чүнчин, Хөх хотын зочид буудал
  • Усан онгоцны аялал, аяллын автобус
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
  • Хятад, монгол хэлтэй хөтөч
  • Гэнэтийн ослын даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Хувийн хэрэгцээний зардал

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Чүнчин одоо
≈ +11°C (12-р сарын дундаж)

0 / 27 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

1,950,000₮-с

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: 5/09, 5/16, 5/23, 5/30) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.