Аялал төлөвлөх
Жининь – Бээжин – Жанжакоу
← Бүх аялал

Хятад

Жининь – Бээжин – Жанжакоу

Цагаан хэрэм, Universal Studio, усан парк — ТОП үзвэрүүд нэг дор.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

7 шөнө / 8 өдөр

Нэг хүний үнэ

1,590,000₮

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Бээжин Universal Studio (40+ тоглоом, шоу)
  • Цагаан хэрэм, «Шувууны үүр», «Water Cube»
  • Жининь Water World
  • Бээжин аквариум, амьтны хүрээлэн
  • Жанжакоу амралтын цогцолбор (рашаан, бассейн)

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: Ням гараг бүр (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

8 өдөр 7 шөнөГазрын аялал (галт тэрэг + автобус)

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)

    16:00-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.

  2. Өдөр 2

    Замын-Үүд – Эрээн – Жинин

    07:20-д хил гарч Жинин рүү 350 км (4–5 цаг). 5* Water World усан амралтын цогцолборт байрлана: 33 төрлийн халуун рашаан, саун, бассейн, кино театр, хүүхдийн усан тоглоом. 18:00–20:30 буфет оройн хоол.

    🍽 Хоол: – / – / орой

  3. Өдөр 3

    Жинин – Бээжин – Цагаан хэрэм

    Бээжин рүү хөдөлнө (өдрийн хоол өөрийн зардлаар). Цагаан хэрэм, 2008 оны олимпийн «Шувууны үүр» цэнгэлдэх, «Water Cube» усан шоо.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  4. Өдөр 4

    Universal Studios Beijing

    Бүтэн өдөр — 40 орчим тоглоом, 20 гаруй шоу, 7 бүс: Харри Поттер, Минионууд, Кунг Фу Панда, Жюрасик Ворлд, Трансформерс г.м.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  5. Өдөр 5

    Бээжин аквариум – Амьтны хүрээлэн – Жанжакоу

    3.5 сая литр устай Бээжин аквариумын далай доорх хонгил, 600 гаруй төрлийн 7000 гаруй амьтантай Бээжингийн амьтны хүрээлэн (панда). 15:00-д Жанжакоу руу хөдөлж, замдаа брэнд барааны Outlet-ээр орно. Амралтын буудалд байрлана.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  6. Өдөр 6

    Жанжакоу – Эрээн

    Эрээн рүү 480 км (~6 цаг). Оройн хоолны дараа буудалдаа амарна.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  7. Өдөр 7

    Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар

    12:00-д өрөөгөө хүлээлгэн өгч хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.

    🍽 Хоол: өглөө / – / –

  8. Өдөр 8

    Улаанбаатар

    09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн1,590,000₮
Хүүхэд 2014–2015 он (оргүй)1,350,000₮
Хүүхэд 2016–2023 он (оргүй)1,250,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (тасалгаат)
  • Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
  • Жинин Water World, Бээжингийн 4* буудал, Жанжакоугийн амралтын цогцолбор, Эрээний буудал
  • Universal Studios-ийн тасалбар (бүх тоглоом)
  • Аяллын автобус, хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
  • Хятад, монгол хэлтэй хөтөч
  • Гадаад зорчигчийн даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Тасалбар хатуу нөхцөлтэй — буцаавал 1,400 юанийн хураамжтай

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Бээжин одоо
≈ +3°C (12-р сарын дундаж)

0 / 28 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

1,590,000₮

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: Ням гараг бүр) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.