
Онцлох үзвэрүүд
- Токио тауэр, шөнийн Токио
- Асакуса гудамж, Сэнсожи сүм
- Шибүяа crossing, Хачико
- Фүжи уул, ЮНЕСКО-д бүртгэлтэй Ширайто хүрхрээ
- Onsen — Японы халуун рашаан
- Gotemba, Odaiba outlet шоппинг
- Нислэг
- МИАТ шууд нислэг
- Хөдлөх газар
- Улаанбаатар
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.
Өдөр тутмын хөтөлбөр
6 өдөр 5 шөнөМИАТ-ын шууд нислэг
Өдөр 1
Улаанбаатар – Нарита – Токио
Чингис хаан ОУНБ-д 04:00 цагт цуглана. МИАТ-ын OM501 нислэг 07:45-д хөөрч Наритад 13:40-д бууна. Хөтөч тосон авч Токио руу хөдөлнө. Tokyo Tower цамхгийг үзээд буудалдаа байрлаж, оройн хоол идэн амарна.
🍽 Хоол: онгоцонд / – / орой
Өдөр 2
Токио хотын аялал
09:00-д Асакуса дүүрэг — эртний Сэнсожи сүм. 13:15–14:15 усан онгоцоор аялна. Өдрийн хоолны дараа Одайба хиймэл арал дээр чөлөөт шоппинг (Uniqlo, ZARA, H&M, 100 иений дэлгүүр). 18:00-д teamLab гэрлийн музей үзнэ.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 3
Токио – Яманаши – Фүжи уул
Шибуяагийн алдарт уулзвар, Хачикогийн хөшөө. 12:00-д өдрийн хоолны дараа Фүжи уулын бүс рүү ~2 цаг явна. 15:30-д дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Халуун рашаантай уламжлалт рёканд байрлаж, япон үндэсний хоолоор оройн зоог барина. Юката өмсөж зураг авах боломжтой.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 4
Яманаши – Ширайто хүрхрээ – Готенба – Токио
08:50-д ЮНЕСКО-д бүртгэлтэй Ширайто хүрхрээг үзнэ. 13:00-д өдрийн хоолны дараа Фүжи уулын бэл дэх Готенба аутлетэд (Nike, Adidas, Gucci г.м.) хямдралтай шоппинг хийнэ. 17:00-д Токио руу хөдөлж буудалдаа амарна.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 5
Токио — чөлөөт өдөр
Өөрийн сонирхлоор өнгөрүүлнэ — жишээ нь Disneyland (нэмэлт төлбөртэй). Энэ өдөр хөтөч, унааны үйлчилгээ хамаарахгүй.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 6
Нарита – Улаанбаатар
Өрөөгөө хүлээлгэн өгч шатл автобусаар Нарита руу явна. Бүртгэл 12:30-аас, нислэг 14:40, Улаанбаатарт 19:15-д бууна.
🍽 Хоол: өглөө / онгоцонд / –
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 5,490,000₮ |
|---|---|
| Хүүхэд 6–12 нас (ортой) | 4,490,000₮ |
| Хүүхэд 2–5 нас (оргүй) | 3,390,000₮ |
| Нярай 0–1.9 нас (онгоцны такс) | 350,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Нарита – Улаанбаатар МИАТ-ын 2 талын тийз
- Зочид буудал (1 өрөөнд 2 хүн; ганцаар бол +700,000₮)
- Аяллын автобус
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, такс, хоол
- Хөтөч, орчуулагч
- Японы визний хураамж
- Гэнэтийн ослын даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
- – Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Токио одоо
≈ +12°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.