
Онцлох үзвэрүүд
- Тэнгэрийн хаалга уул — 999 шат, кабель зам
- «Аватар» уулс, Байлун шилэн лифт
- Дэлхийн хамгийн урт шилэн гүүр
- Баофэн нуур, Маояан гол
- 4* буудал
- Нислэг
- Хүннү Эйр шууд нислэг
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: Пүрэв гараг бүр (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөХүннү Эйрийн шууд нислэг🏨 Laurel House Hotel 4* эсвэл ижил зэрэглэл
Өдөр 1
Улаанбаатар – Жанжиажие
Хүннү Эйрийн MR-845 нислэгээр 08:30-д нисч 11:50-д Жанжиажиед бууна. Хөтөч, автобус тосон авч буудалд байрлана.
🍽 Хоол: – / өдөр / –
Өдөр 2
Гранд хавцал – Шилэн гүүр
300 м өндөрт, 430 м урт дэлхийн хамгийн урт шилэн гүүр («Эр зоригийн гүүр»). Нэмэлт: VR + zipline + гулсуур (240¥), Шар луугийн агуй (280¥).
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 3
Тэнгэрийн хаалга уул
Уламжлалт анагаах ухааны клиниктэй танилцсаны дараа 5А зэрэглэлийн Тэнгэрийн хаалга уул: уул дамжсан кабель зам, 99 нугачаат зам, хадан дээрх шилэн зам, 999 шат.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 4
Ойн цэцэрлэгт хүрээлэн – Тианзи уул
Цайны ордоноор зочилно. Байлун шилэн лифтээр «Аватар»-ын зураг авалтын газар — Халалүяа уул, «тэнгэр дэх анхны гүүр». «Уулын оройн хаан» Тианзи уул, Xihai Fenglin.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 5
Баофэн нуур
Wulingyuan-ы «тэнгэрийн ариун нуур» — өндөр хадан оргил, тунгалаг ус дунд завиар аялна.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 6
Маояан гол
Лишүй голын хамгийн үзэсгэлэнт хэсгээр 13 км моторт завиар аялна — хүрхрээ, булаг, хадан хясаа.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 7
Чөлөөт өдөр
Буудалдаа амрах, хотоор зугаалах, шоппинг хийх — хүссэнээрээ.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 8
Жанжиажие – Улаанбаатар
12:50-д нисч Улаанбаатарт 16:20-д бууна.
🍽 Хоол: өглөө / – / –
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 2,990,000₮ |
|---|---|
| Хүүхэд 5–9 нас (оргүй) | 2,790,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Жанжиажие – Улаанбаатар 2 талын нислэг
- 4* зочид буудал (1 өрөөнд 2 хүн)
- Аяллын автобус, хөтөлбөрт багтсан хоол, үзвэр
- Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
- Гадаад зорчигчийн даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Тасалбар хатуу нөхцөлтэй — буцаавал 1,400 юанийн хураамжтай
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Жанжиажие одоо
≈ +10°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →