Аялал төлөвлөх
Жанжиажие — Чанша дамжин
← Бүх аялал

Хятад

Жанжиажие — Чанша дамжин

Галт тэрэг + нислэгээр хямд хувилбар — Тэнгэрийн хаалга, Аватар уулс.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

9 шөнө / 10 өдөр

Нэг хүний үнэ

2,690,000₮

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Тэнгэрийн хаалга, 99 нугачаат зам
  • Юанжиажэ — «Аватар»-ын уулс
  • Тианзи уул, Алтан ташуур горхи
  • Гранд хавцлын шилэн гүүр
  • Жанжиажиед 5* (орон нутгийн) буудал
Нислэг
Эрээн – Хөх хот – Чанша нислэг
Хөдлөх газар
Улаанбаатар (галт тэрэг)

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 5/05, 5/19, 6/02, 6/16 (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

10 өдөр 9 шөнөГалт тэрэг + дотоод нислэг (Эрээн – Хөх хот – Чанша)🏨 Чанша 2 шөнө, Жанжиажиэ 3 шөнө (орон нутгийн 5*)

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Замын-Үүд

    15:30-д төмөр замын буудалд цугларч 276-р галт тэргээр хөдөлнө. Галт тэргэнд хононо — замын хүнсээ бэлдээрэй.

  2. Өдөр 2

    Замын-Үүд – Эрээн

    07:20-д Замын-Үүдэд бууж автобусаар Эрээнд орно. Жингтай зочид буудалд байрлаад чөлөөт цагтай.

  3. Өдөр 3

    Эрээн – Хөх хот – Чанша (нислэг)

    Эрээнээс Хөх хот руу ниснэ, чөлөөт цагтай. 18:40-д Хөх хотоос нисч 21:20-д Чанша хотод бууна.

  4. Өдөр 4

    Тэнгэрийн хаалга уул (Тяньмэнь шань)

    Жанжиажиэ руу ~5 цаг явна. 5А зэрэглэлийн Тэнгэрийн хаалга — д.т.д 1300 м-т уулыг нэвт гарсан 131 м өндөр агуй. Дэлхийн хамгийн урт уулын кабель зам, 99 нугачаат зам, хадан дээрх шилэн зам, 999 шат (~3.5 цаг). Нэмэлт: Тузиа үндэсний тоглолт (120¥).

    🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)

  5. Өдөр 5

    Юанжиажэ ойн цэцэрлэгт хүрээлэн

    Байлун шилэн лифтээр уул руу гарна. «Аватар» киноны зураг авалт хийсэн газар — Халалүяа уул, «тэнгэр дэх анхны гүүр».

    🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)

  6. Өдөр 6

    Тианзи уул – Алтан ташуур горхи

    «Уулын оройн хаан» Тианзи уул, Xihai Fenglin, сэлэм мэт чулуун хадууд. Нэмэлт: Арван милийн галерей (76¥).

    🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)

  7. Өдөр 7

    Хятадын Гранд каньон – Шилэн гүүр – Чанша

    Цайны дэлгүүрээр зочилсны дараа 300 м өндөрт, 430 м урт дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр алхана (20–30 мин; цаг агаар муу бол хаагдаж болно, өндөр өсгийтэй гутал хориотой). Нэмэлт: Баофэн нуур (198¥), Шар луугийн агуй (228¥). Чанша руу буцна.

    🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)

  8. Өдөр 8

    Чанша – Хөх хот

    Чөлөөт цагийн дараа 14:55-д нисч 17:35-д Хөх хотод бууна. Транзит буудалд амарна.

    🍽 Хоол: өглөө / өдөр / –

  9. Өдөр 9

    Хөх хот – Эрээн – Замын-Үүд

    05:00-д цугларч 07:00-д нисээд 07:55-д Эрээнд бууна. Зээл дэлгүүрээр худалдаа хийнэ. 13:00-д хил гарч, 18:05-д 275-р галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө.

    🍽 Хоол: өглөө / – / –

  10. Өдөр 10

    Улаанбаатар

    09:20-д Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн2,690,000₮
Хүүхэд 2–11.9 нас (оргүй)2,390,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • УБ – Замын-Үүд – Эрээн галт тэрэг (плацкарт)
  • Эрээн – Хөх хот – Чанша, Чанша – Хөх хот – Эрээн нислэг
  • Чаншад 2 шөнө, Жанжиажиэд 3 шөнө зочид буудал (1 өрөөнд 2 хүн)
  • Автобус, хөтөлбөрт багтсан хоол, үзвэр
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын даатгал

Үнэд багтаагүй

  • – Оройн хоол
  • – Нэмэлт төлбөртэй үзвэр, хувийн зардал
  • – Өрөөнд ганцаар орох төлбөр

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Жанжиажие одоо
≈ +10°C (12-р сарын дундаж)

0 / 24 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

2,690,000₮

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: 5/05, 5/19, 6/02, 6/16) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.