
Онцлох үзвэрүүд
- Анталия: Ultra all inclusive 5* ресорт, Дюдэн хүрхрээ, хуучин хот
- Памуккале: цасан цагаан хөвөн уул, эртний Хиераполис
- Халуун рашаантай 5* буудал
- Истанбул: Султанахмет, Айя София, Босфорын усан онгоц
- Хүсвэл: агаарын бөмбөлөг, The Land of Legends усан парк
- Нислэг
- МИАТ шууд нислэг (Истанбулаар)
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 5–8-р сард (5/10, 5/24, 6/07, 6/21, 7/05, 7/09, 8/09) (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөМИАТ-ын шууд нислэг (Истанбулаар) + дотоод нислэг🏨 Riolavitas Resort 5* (ultra all inclusive) · Adempira Spa & Thermal 5* · Qua Comfort 5*
Өдөр 1
Улаанбаатар – Истанбул – Анталия
МИАТ-ын нислэгээр Истанбулаар дамжин Анталияд бууна; хөтөч Истанбулаас тосон авч хамт ниснэ. Буудалдаа бүртгүүлээд оройн хоол идэн амарна.
🍽 Хоол: – / – / орой
Өдөр 2
Анталия хот
Султанит чулуун үнэт эдлэлийн дэлгүүр, Дюдэн хүрхрээ, савхи, үслэг эдлэлийн дэлгүүр. Орон нутгийн ресторанд өдрийн хоол. Хуучин хот (Old Town) болон төв талбайгаар аялна.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 3
Анталия — чөлөөт өдөр
Хүсвэл нэмэлт аялал: The Land of Legends усан парк, дельфиний шоу; Олимпос уулын дүүжин тэрэг; Аланьяас 3 давхар завиар хөөсөн party, DJ шоутай бүтэн өдрийн аялал. Эсвэл буудлын бассейн, далайн эрэгт амарна.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 4
Анталия – Памуккале
Памуккале руу хөдөлж замдаа өдрийн хоол иднэ. Хөвөн даавуугаар алдартай Денизлид хөвөн эдлэлийн дэлгүүр орно. Агаарын бөмбөлгийн нэмэлт аялалд (180$) явах хүмүүс өглөө 5 цагт цуглана.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 5
Памуккале
Цасан цагаан Памуккале, ЮНЕСКО-д бүртгэлтэй эртний Хиераполис хот, амфитеатр. Клеопатрагийн халуун рашаан (нэмэлт төлбөртэй). Анар жимсний дарсны үйлдвэрт амталгаа. Буудлын халуун рашаанд амарна.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 6
Памуккале – Истанбул
Истанбул руу ниснэ. Султанахмет сүм, Айя София, Феодосийн чулуун багана, Ипподром. Босфорын хоолойгоор усан онгоцны аялал.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 7
Истанбул — чөлөөт өдөр
Дэлгүүр хэсэх, хотоор зугаалах — өөрийн дураар.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 8
Истанбул – Улаанбаатар
Товлосон цагт нисэх буудал руу шилжиж Улаанбаатар руу шууд нислэгээр ниснэ.
🍽 Хоол: өглөө / – / –
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн (5-р сард) | 4,490,000₮ |
|---|---|
| Хүүхэд 2–12 нас (оргүй) | 3,550,000₮ |
| Нярай 0–2 нас | 500,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Истанбул – Улаанбаатар тийз
- Истанбул – Анталия, Памуккале – Истанбул дотоод нислэг
- 5* зочид буудлууд
- Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
- Аяллын турш хөтөч, орчуулагч
- Гадаад зорчигчийн даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Хувийн хэрэгцээний зардал
- – Нэмэлт төлбөртэй болон чөлөөт цагийн үзвэр
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Истанбул одоо
≈ +11°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.