
Онцлох үзвэрүүд
- 4* эсвэл 5* буудал — сонголттой
- Усан онгоцны аялал, шарсан махны оройн зоог
- Зайсан толгой — агаарын дүүжин
- Яалун булан, 400 м шилэн гүүр
- Атлантис усан парк — 36 гулгуур
- Нислэг
- Шууд нислэг
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: Бямба гараг бүр (5–8-р сар) (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөШууд нислэгтэй
Өдөр 1
Улаанбаатар – Саняа
Орой 22:10-д 5 цагийн шууд нислэгээр Хайнан арлын Саняа хотод хүрнэ. Өглөө нь далайн эрэг, бассейнд амрах эсвэл шоппинг хийх — хүссэнээрээ.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 2
Саняа хотын аялал – Усан онгоцны аялал
Хайнаны алдарт сувдны дэлгүүр. Өдрийн хоолны дараа усан онгоцоор далайгаар аялж, усны тоглоом тоглоно. Орой нь үхэр, хонь, тахиа, далайн загас, халуун орны жимс бүхий шарсан махны ресторанд зооглоно.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 3
Outlet шоппинг – Зайсан толгой
Олон брэнд нэг дор байрлах Outlet гудамжаар шоппинг хийнэ. Саняагийн хамгийн өндөр цэг — 400 м-ийн Зайсан толгой руу агаарын дүүжингээр гарч уул, далайн үзэмжийг тольдоно.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 4
Яалун булан – Халуун орны ой – Шилэн гүүр
Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэн, 30 м өндөрт орших 400 м урт шилэн гүүрээр алхана. Шилэн тавцангаас буланг бүтнээр нь харна. Акулын тосны үйлдвэртэй танилцана.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 5
Атлантис усан парк
2018 онд нээгдсэн Хайнаны хамгийн том усан парк: 36 гулгуур, 7 төрлийн давалгаатай 7000 м² талбай, хүүхдийн аюулгүй хэсэг, аквариум.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 6–7
Саняа — чөлөөт өдрүүд
Далайн эрэг, бассейн, шоппинг — бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 8
Саняа – Улаанбаатар
Үүрийн 04:10-ийн нислэгээр хөөрч Улаанбаатарт 09:10-д бууна.
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн (5* буудал) | 2,990,000₮ |
|---|---|
| Хүүхэд 2–11.9 нас (5*, оргүй) | 2,490,000₮ |
| Том хүн (4* буудал) | 2,690,000₮ |
| Хүүхэд 2–11.9 нас (4*, оргүй) | 2,190,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Саняа – Улаанбаатар 2 талын нислэг
- Зочид буудал (ганцаар байрлавал нэмэлт төлбөр)
- Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
- Автобус (33–37 суудалтай)
- Хятад, монгол хэлтэй хөтөч, орчуулагч
- Гадаад зорчигчийн даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Саняа одоо
≈ +26°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →